8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүний амь хохироогоод хэргийн газраас зугтсан хэргийг илрүүлжээ

2022-04-21 14:18:04

Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт “Гүүрний хажууд хүн нас барсан байна” гэх мэдээлэл өчигдөр Цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийн дагуу Төв аймаг дахь цагдаагийн газраас хэргийн газрын үзлэгийг явуулжээ. Ингэхэд дөрөвдүгээр сарын 19-20-нд шилжих шөнө тус аймагт оршин суух хаягтай 79 настай, эрэгтэй “С”-ийг тээврийн хэрэгслээр мөргөж, амь насыг нь хохироон хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан нөхцөл байдал тогтоогдсон байна. Тус цагдаагийн газраас эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулж ажиллахад дээрх хэргийг үйлдсэн байж болзошгүй 19 настай, эрэгтэйг мөрдөн шалгаж байгаа аж. Иймд жолооч нар тээврийн хэрэгслээ бусдад шилжүүлэхгүй байх, орон нутгийн замын хөдөлгөөнд оролцохдоо хурд хэтрүүлэхгүй байхыг Цагдаагийн ерөнхий газраас анхаарууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment