8o
Улаанбаатар хот
mobile menu

Зам тээврийн ноцтой ослоор хоёр хүний амиа алджээ

2022-04-18 14:39:18

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс амралтын өдрүүдэд нийт 524 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 379 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 15 хүн гэмтэж бэртсэний найм нь нийслэлд, долоо нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг, орон нутагт нэг хүний амь нас хохирсон байна. 

Түүнчлэн амралтын өдрүүдэд хүүхэд өртсөн 2 осол бүртгэгдсэн байна. Эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ тавих хараа хяналтыг сайжруулах 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг ТЦА-аас анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment