Экологийн цагдаагийн алба Хүрэн баавгайн түүхий эд хадгалж байсан иргэнийг илрүүлжээ. Тус албанаас энэ оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 47 настай, эрэгтэй “М” нь Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дугаар тоотод гэртээ хүрэн баавгайн түүхий эд болох 2 ширхэг арьс, 2 ширхэг толгой, 4 ширхэг саврыг бусдад худалдан борлуулах зорилгоор хадгалж байсныг эд мөрийн баримтаар хураан авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Хүрэн баавгайн арьс, толгой, саврыг нь худалдах зорилгоор хадгалж байжээ
2022-04-18 10:00:00