8o
Улаанбаатар хот
mobile menu

Aймаг, орон нутгийн суурьшлын бүсэд байлдааны болон сургуулийн зориулалттай сум, галт хэрэгсэл илэрчээ

2022-04-17 13:00:00

Хэнтий, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас хүргүүлсэн “Байлдааны болон сургуулийн зориулалттай тэсэрч дэлбэрэх зүйл илэрлээ” гэх дуудлагын дагуу ЗХЖШ-ын даргын тушаал, Тусгай хүчний цэргийн командлагчийн үүрэг, даалгавраар Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн Тэсэрч дэлбэрэх зүйлсийн хайгуул, устгалын томилгоот бүлэг 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн нутаг дэвсгэр Тэнүүний холбоо толгойн бэлд, Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн Тэсэрч дэлбэрэх зүйлсийн хайгуул, устгалын томилгоот бүлэг 04 дүгээр сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багийн нутагт тус тус үүрэг гүйцэтгэлээ.  

Хайгуул устгалын бүлгүүд нийт 4 нэр төрлийн 9 ширхэг сум, галт хэрэглэлийг илрүүлснээс сургуулийн зориулалттай 73 мм-ийн громм их бууны сум 1 ширхэг, 115 мм-ийн танкны сум 6 ширхэг, 100 мм-ийн танкны сум 1 ширхэг, тэсрүүлэгчтэй 76 мм-ийн марк тодорхойгүй 1 ширэг их бууны сум зэрэг байсан бөгөөд аймаг, орон нутгийн суурьшлын бүсэд иргэдийн амь нас, эд хөрөнгөнд ноцтой хохирол учруулж болох эдгээр сум, галт хэрэгслийг цаг алдалгүй аюулгүй болгож, үүргээ амжилттай гүйцэтгэлээ гэж Тусгай хүчний цэргийн командлалаас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment