8o
Улаанбаатар хот
mobile menu

Мэнэнгийн хилчид ихэр охидыг эсэн мэнд өлгийдөн авчээ

2022-04-13 10:17:00

Мэнэнгийн хилчид энэ сарын 09-ны өдөр /2022.04.09/ Дорнод аймгийн Матад сумын Мэнэн багийн малчин өрх н.Амархүүгийн гэр бүлийн ихэр охидыг эсэн мэнд өлгийдөн авчээ.

Тухайн үед ихэр охидын ээж Д.Лхамсүрэн аймгийн төв орж, эмнэлэгт хүргэгдэх боломжгүй байсан тул хилийн цэргийн 0306 дугаар ангийн эрүүл мэндийн төвийн дарга, дэслэгч Б.Даваамягмар, ахмад С.Галбадрах болон Матад сумын эх баригч эмч нар анхан шатны тусламжийг цаг алдалгүй хүргэж, ихэр охидыг эсэн мэнд өлгийдөн авчээ.

Эх хүүхдийн биеийн байдал сайн байгаа гэж Хил хамгаалах байгууллагын цахим хуудсандаа нийтэлжээ. Монголын үрс маш олон болтугай.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment