8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 138 иргэний хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянаж байна

2022-04-13 09:14:04

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс 2022 оны дөрөвдүгээр сарын 4-7-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 324 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 186 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ.

Одоогоор ажиллагаанд 138 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байгаа аж.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 52 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас долоон гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн байна.

Мөн төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 49 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, долоон мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн. Одоогоор 42 албан тушаалтны хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг шалгаж байна гэж АТГ-аас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment