8o
Улаанбаатар хот
mobile menu

Багийн эмч нар зүрх нь зогссон иргэнд яаралтай тусламж үзүүлж, АМИЙГ НЬ АВАРЧЭЭ

2022-04-12 11:46:26

2022 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн эмнэлэг /Цагаан хад суурьшлын бүс/-т иргэн А, 43 настай эрэгтэй зүрхний шигдээсээр зүрх зогссон байна.

Энэ үед эмч, сувилагч нар амилуулах суурь тусламжийг таван минутын турш тасралтгүй үзүүлсээр зүрхний үйл ажиллагаа сэргэж, амь нас аврагдаж, биеийн байдал нь тогтворжиж дараагийн шатлалын эмнэлэгт шилжүүлжээ.

Тиймээс тухайн иргэний ар гэрийнхэн эрдэнэт хүний амь аварсан цагаан нөмрөгт баатар их эмч М.Мөнхжаргал, Хайрхан багийн эмч О.Ариунаа, Хайрхан эмийн сангийн эм зүйч Н.Мөнхцэцэг нартаа ажлын өндөр амжилт хүсч, сайн сайхныг хүсч буйгаа илэрхийлжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment