Эрдэнэт хотын иргэд УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг эргүүлэн татах санаачлагыг гаргаж, гарын үсэг цуглуулж эхэлжээ.
Тэрээр, сонгуулийн 20 дугаар тойрог буюу Орхон аймагт бие даан нэр дэвшин нийт сонгогчийн 43 хувийн санал авч байсан юм.
Чингис, Самурай бондоос авсан зээлээс гадна Хөгжлийн банкны өр төлбөрөө төлж чадаагүй байж УИХ-ын гишүүн болсонд тойргийнхон нь дургүйцэж байгаа юм байна. Одоо иргэд хийсэн сонголтдоо харамсч байгаагаа илэрхийлэв.
Ямартай ч иргэд Орхон аймгийн төв талбайдаа ийнхүү нэгдэж, нийт гурав хоног гарын үсэг цуглуулах юм байна. Иргэдийн тооцоолж байгаагаар 10 мянга гаруй гарын үсэг цуглуулах аж.