8o
Улаанбаатар хот
mobile menu

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн талбайд зөвшөөрөлгүй татсан хашаагаа эргүүлэн татах шаардах хуудсыг хүргүүлжээ

2022-04-08 09:09:33

Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн талбайд зөвшөөрөлгүй түр хашаа татсан тул Хот байгуулалт, хөгжлийн газраас “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-д хашаагаа эргүүлэн татах шаардах хуудсыг хүргүүллээ.

624eac878dc06e2a5877ec68 Төв цэнгэлдэх хүрээлэнгийн талбайд зөвшөөрөлгүй татсан хашаагаа эргүүлэн татах шаардах хуудсыг хүргүүлжээ

Хот байгуулалт, хөгжлийн газрын Хот байгуулалтын инженерийн бэлтгэл, хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Бумням “Түр хашаа барьсан газар нь “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн харьяа газар. Гэхдээ архитектур төлөвлөлтийн даалгавар ирүүлээгүй, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл гараагүй байхад газар шорооны ажил эхлүүлсэн тул шаардах хуудас хүргүүлсэн. Одоогийн байдлаар тухайн газарт барилгын суурийн газар шорооны ажил эхэлсэн байна. Иргэд энд барилгын ажил эхлэх гэж байгааг таслан зогсоох хүсэлтээ илэрхийлсэн.

624eaca58dc06e2a5877ec69 Төв цэнгэлдэх хүрээлэнгийн талбайд зөвшөөрөлгүй татсан хашаагаа эргүүлэн татах шаардах хуудсыг хүргүүлжээ

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүгээс авто угаалгын газрын түр объектуудыг буулгаж, тухайн талбайд барих тул зөвшөөрөл авахгүй ажлаа эхэлж болно гэж үзсэн гэх мэдээллийг өгсөн.Иймд гурав хоногийн дотор түр хашааг буулгах ёстой тухай шаардлагыг хүргүүллээ” гэдгийг онцлоод, зөрчлийг арилгаагүй тохиолдолд албадан буулгах, мэргэжлийн хяналтын байгууллагаас торгох арга хэмжээ авахыг хэлж байв.

624ea1288dc06e2a5877ec62 Төв цэнгэлдэх хүрээлэнгийн талбайд зөвшөөрөлгүй татсан хашаагаа эргүүлэн татах шаардах хуудсыг хүргүүлжээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Түмэн олны баяр цэнгэл сайн сайхан амьдрахуйн зориулалт бүхий алжаал тайлах цэцэрлэгт талбай байлгах хэрэгтэй
2022/04/10 150.129.142.211
  • Recent
  • Most Read
  • Most Comment