Сайхан сайд маань биднийгээ дэлхийд сайхан муухай аль алинаар нь сурталчилж явна. Саяхан Хонкогт болсон Credit Suisse” банкнаас зохион байгуулдаг Азийн хөрөнгө оруулагчдын 19 дэх чуулга уулзалтад оролцсон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 600 гаад төлөөлөгчдийн өмнө үг хэлсэн. Тэрээр улс орныхоо эдийн засаг, мөнгө санхүүгийн байдал, хөрөнгө оруулалт, бизнесийн орчны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, ярилцсан аж. Энэ үеэрээ хэлсэн үгэндээ “Монгол Улс бизнест буцаж ирлээ. Манай улс хөрөнгө оруулагчдад нээлттэй гэсэн мессежээ хүргэж чадлаа” гэж мэдээлсэн. Харин Монголын Ерөнхий сайдын Хонконгт-т болсон хөрөнгө оруулагчдын чуулганд оролцсон тухай “The wall street journal” цахим сэтгүүлд нийтлэл гарчээ.
“Invest in Mongolia? Try the Meat” хэмээх өгүүллийн линк:http://blogs.wsj.com/moneybeat/2016/04/07/invest-i...
Энэхүү өгүүлэлд бартаат замыг туулж байгаа Монгол Улсын уул уурхайн өсөлт зогсч, гадаад валютын нөөц шавхагдаж байгааг бичжээ. Мөн Хонконгт-т болсон “Credit Suisse”-ийн чуулга уулзалтад Монголын Ерөнхий сайд үг хэлэхдээ аз жаргалтайгаар инээмсэглэх гэж оролдон, уул уурхайгаас бусад эдийн засгийн нөөц боломжийн тухай ярьсныг онцолжээ. Жишээ нь, Ерөнхий сайд54 сая мал сүрэг Монгол Улсын өргөн уудам нутагт бэлчээрлэж байгаа тухай ярьсан гэнэ. Ингэж ярихдаа Ерөнхий сайд "Бид хамгийн ардчилсан малтай , тэд хүссэн газартаа явж, хүссэн үнэгүй зүйлээ иддэг” гэж хэлжээ. Харин “The wall street journal”-ын сэтгүүлч: мэдээж дэлхийн хамгийн амттай , органик мах байх л даа. Хэтэрхий муу мах бол зэсийн үнэтэй дүйхгүй шүү дээ гэж ёжлон бичжээ.