8o
Улаанбаатар хот
mobile menu

Он гарсаар нийслэлийн хэмжээнд 112 га талбай шатжээ

2022-04-07 13:30:00

Урин цагт хуурайшилт нэмэгдэж, гал түймрийн эрсдэл үүсдэг. Үүнтэй холбогдуулан нийслэлийн хэмжээнд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Нийслэлийн Онцгой байдлын газар, Байгаль орчны газар, Цагдаагийн удирдах газар, Мэргэжлийн хяналтын газар, Экологийн цагдаагийн алба,  Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа зэрэг байгууллагын төлөөлөл оролцсон юм.

Нийслэлийн хэмжээнд он гарсаар дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн байдлаар өнжмөл шар өвсний гал түймрийн дуудлага нийт 70 удаа гарч, 112 га талбай шатсан бөгөөд өнгөрөгч 14 хоногт 15 удаагийн өнжмөл шар өвсний түймрийн улмаас 26.3 га талбай шатаж байсныг Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах анги, хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн унтрааж ажиллалаа. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Ямар өөдгүйбэ ОЙН ЦАГДАА НАР ЯАГААД АЖЛАА ХИЙДЭГГҮЙ ЮМ БЭ ДАНДАА Л ТҮЙМЭР ТАВИУЛЖ БАЙХЫН ОЙН ЦАГДАА НАРТ АРГА ХЭМЖЭЭ АВААЧЭЭ УНАА МОТОЦИКЛО ,ДУРАНТАЙ БИЗДЭЭ АЖЛАА ХИЙЛДЭЭ
2022/04/07 192.82.84.188
  • Recent
  • Most Read
  • Most Comment