Монгол улсын хэмжээнд он гарсаар өнөөдрийг хүртэл ахуйн гал түймрийн 632, ой, хээрийн түймрийн нэг, аврах ажиллагааны 35 буюу нийт 668 удаагийн дуудлага бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25.8 хувиар өссөн байна гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.
Иргэн та өөрийн амьдарч, ажиллаж буй объектоос гарахдаа гал гаргаж болзошгүй тоног төхөөрөмжүүдийг шалгаж, унтрааж хэвшээрэй. Мөн урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан шатах боломжтой эд зүйлийг ил задгай хаяхгүй байхыг хүсье.