8o
Улаанбаатар хот
mobile menu

Өвөрхангай аймагт B-32 загварын 15 ширхэг байлдааны сумыг аюулгүй болгожээ

2022-04-05 10:17:00

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Бумбат 5 дугаар багийн Гандангын гудамжинд сумын Засаг даргын Тамгын газрын аж ахуйн гарааш дотор байлдааны зориулалттай сум илэрсэн тухай дуудлагыг 04.04-ний өдрийн 14:50 цагт хүлээн авсан байна. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн алба хаагчид 140 км замыг туулан очиж /23 см урт, 14.5 мм диаметр, 3 см голчтой B-32 загварын 15 ширхэг байлдааны сум/-ыг сумын төвөөс зүүн урд зүгт 1.5 км-т “Цагаан-Овоо” гэдэг газар 20 минут ажиллаж тэсэлгээний бодис /Тротил/ 400 гр ашиглаж тэсэлгээ хийж аюулгүй болгожээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment