Нийслэлийн Аялал жуулчлалын газар “Монголын чопперчин ахан дүүс” ТББ хамтран мотоцикл сонирхогчдын дунд “Талын салхи” олон улсын мото фестивалийг зургадугаар сарын 11-ний өдөр зохион байгуулахаар болжээ. Энэ удаагийн мото наадамд 21 аймгийн мотоцикл сонирхогчдод оролцох бөгөөд наадмын үеэр шинэ сонин, ховор, чамин ганган мотоциклуудыг нэг дороос үзэж сонирхох боломжтой. Энэхүү наадам нь тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэн Монгол Улсыг олон улсад сурталчлах, жуулчдыг татахад ихээхэн ач холбогдол болдог байна.
“Талын салхи- 2022” олон улсын мото наадам зургадугаар сард зохион байгуулагдана
2022-04-04 11:20:25