8o
Улаанбаатар хот
mobile menu

15 хоногийн хугацаанд 26 байршлын 639 гараашийг буулгаж, газрыг чөлөөлжээ

2022-04-04 09:28:00

Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/388 захирамжийн дагуу Нийслэлийн газар зохион байгуулалтын алба гуравдугаар сарын 15-ны өдрөөс газрын зөрчил арилгах арга хэмжээг зохион байгуулан ажиллаж эхэлсэн.

Нийтийн эдэлбэр газарт газар зөвшөөрөлгүй ашиглаж байсан гараашуудыг буулгах ажил өнгөрсөн жилээс эрчимтэй явагдаж 2021 онд 1,000 гаруй гарааш буулган, тохижилтын ажил хийх боломжийг бүрдүүлсэн бол энэ жил 188 байршилд 4,860 гарааш буулгахаар төлөвлөжээ.

Өнгөрөгч 15 хоногийн хугацаанд нийт 26 байршилд 10,658 м.кв талбай бүхий 639 гарааш чөлөөлсөн бөгөөд энэ нь буулгахаар төлөвлөсөн гараашуудын 13% болж байгаа аж. Энэхүү ажил наймдугаар сарын 15 хүртэл үргэлжилнэ.

 

 

 

 

 

Иргэд олон нийтийн зүгээс газар чөлөөлөлтийн ажилд талархалтай хандаж байна. Чөлөөлсөн талбайд тухайн орчинд оршин сууж буй иргэдээс санал авч, авто зогсоол, ногоон байгууламж барих зэрэг тохижилтын ажлуудыг хийх юм байна. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ГРАЖ
ЭД ХӨРӨНГӨӨР ХОХИРОХ, АЛЛАГА ХҮРТЭЛ ГАРСАН ТУЛ ТӨР МИНЬ ЗӨВ ЗОХИОН БАЙГУУЛАХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА...
2022/04/04 202.55.191.194
граж
үндсэн хууль, иргэний хууль, өмчийн хуулийн дагуу нөхөн олговор олгох эсвэл нэр хаягтай зогсоолтой болгох шаардлагатай байна. МАШИНЫ ЗОГСООЛЫН ЗӨВ ШИЙДЭЛГҮЙГЭЭС МАШ БҮДҮҮЛЭГ БАЙДАЛ, ХЭРҮҮЛ, ЗОДООН,
2022/04/04 202.55.191.194
граж эзэмшигч
90-ээд болон 2000 оны эхээр хотын зөвшөөрөлтэй гражуудыг /одоогийн үнээр 8- 10 сая/ төгрөгөөр худалдаж авсан, газар эзэмшилын зөвшөөрөл дууссан, газрын төлбөрөө төлж байсан тул иргэдийн өмч гэдгээр
2022/04/04 202.55.191.194
  • Recent
  • Most Read
  • Most Comment