8o
Улаанбаатар хот
mobile menu

А24: ​Шри Ланк улсын Коломбо хотод шатахууны хомсдол үүссэний улмаас хог ачилт зогсжээ

2022-04-01 11:20:00

Шри Ланкийн хамгийн том хот, худалдааны бүс болох Коломбо хотын зарим хэсэгт шатахууны хомсдол үүссэний улмаас хог ачилт дахин зогссжээ. Коломбо хотын зөвлөлийн орлогч дарга М.Т. Хог ачигч машинууд түлшгүй болсноор зарим газар хог ачилт зогсонги байдалд орсон гэв. Коломбо хотын зөвлөлийн эрх баригч намын гишүүн Ражу Бхаскер асуудлыг шийдэхийн тулд аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулсан л бол хаа нэгтээгээс дизель түлш авчирч, хогоо түүх ёстой гэв.

  • М.Т. Икбал - Коломбо хотын зөвлөлийн орлогч дарга

- Коломбо хотод хог ачихад бага зэрэг асуудал гарсан. Сүүлийн хэдэн  өдөр манайд шатахуун авч өгөөгүйгээс болж асуудал үүссэн. Бид Колоннава дахь шатахууны агуулахаас шаардлагатай шатхуунаа авч чадаагүй. Харин өнөөдөр түлш орж ирсэн. Тиймээс одоо бүх хогоо авна, хогноосоо салж чадна. Коломбо дахь хогийг ганц хоёр өдрийн дотор цэвэрлэх болно.

  • Раджу Бхаскер - Коломбо хотын зөвлөлийн эрх баригч нам

- Дизель түлшний хямралаас болж хогоо ачиж чадахгүй байдалд  хүрсэн.  Хүмүүс хогоо хогны машинд өгч чадаагүйгээс болж хаа сайгүй хог дүүрч байна. Гэхдээ одоо ямар ч асуудалгүй бүхныг цэвэрлэсэн. Бид нэгэнт хог цуглуулах гэрээ хийсэн тул дизель түлш байхгүй гэж хэлж болохгүй. Тэд хаа нэгтээгээс дизель түлш авчирч, хогоо түүх ёстой. 

Эх сурвалж: А24 мэдээллийн агентлаг

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment