8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол, Оросын хилийн боомтоор иргэд харилцан зорчих хөдөлгөөн нээгдлээ

2022-04-01 10:50:00

Оросын Холбооны Улсын Засгийн газар 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр №656 тогтоол баталж Монгол-Оросын хилийн бүх боомтоор иргэд харилцан зорчих хөдөлгөөнийг нээсэн байна.

Энэ талаар Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 11.00 цагт №36/ко ноот бичгээр мэдэгдсэн тул энэ өдрийн 12.00 цагаас эхэлж хоёр улсын авто замын бүх боомтоор иргэд харилцан зорчих нөхцөл бүрдэж буйг үүгээр мэдээлж байна.

ОХУ-д зорчих Монгол Улсын иргэд 48 цагийн дотор хийлгэсэн Полимеразын гинжин урвал/PCR/-ын шинжилгээний хариутай тохиолдолд улсын хилээр саадгүй нэвтрүүлэх талаар ОХУ-ын ЭСЯ-наас мэдэгдсэн болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zkchin
яаралтай аргша хэмжээ авах хэрэгтэй байна
2022/04/01 103.20.152.50
zochin
Хөдөө алслагдсан хилийн боомтоор Монгол Улсын иргэд 48 цагийн дотор PCR шинжилгээтэй байх шаардлагыг биелүүлж чадахгүйн улмаас хил нэвтэрч чадахгүй хохирч байнаа. Энэ талаар ЗГ, ГХЯ яаралтай арга хэмж
2022/04/01 103.20.152.50
  • Recent
  • Most Read
  • Most Comment