8o
Улаанбаатар хот
mobile menu

Эксковаторт дайруулсан хүүхэд тусламж ирэхээс өмнө нас баржээ

2022-04-01 09:23:03

Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Амгалан захын урд замд хүүхэд эксковаторт дайруулж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Осол өчигдөр 11:00 цагийн үед болсон байна. Түргэн дуудсан боловч тусламж ирэхээс өмнө хүүхэд нас баржээ.

Хэрэв зам, гарц стандартын дагуу байсан бол эксковаторт техникийн эвдрэл гэмтэл гарсан байж болзошгүй. Харин жолооч эрүүл, техникийн бүрэн байдал асуудалгүй байсан хүүхэд гарц газраар гарсан байж болзошгүй. Одоогоор албаны хүмүүс мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм. Иймд бага насны хүүхэдтэй эцэг эх асран хамгаалагч та бүхэн бага насны хүүхдэд тавих анхаарлаа нэмэгдүүлж, аливаа осол эндэгдлээс урьдчилан сэргийлнэ үү! Мөн замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар анхаарал болгоомжтой, хурдаа тааруулж, дүрмээрээ зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment