8o
Улаанбаатар хот
mobile menu

Дөрөвдүгээр сарын 1-нээс ихэнх нутгаар дулаарна

2022-03-31 11:55:10

Цаг уур, орчны шинжилгээний газраас дөрөвдүгээр сарын 1-нээс ихэнх нутгаар дулаарах талаар мэдээллээ. 

Дөрөвдүгээр сарын 1-5-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Дөрөвдүгээр сарын 1-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 3-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 4-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно.

Салхи ихэнх хугацаанд нийт нутгаар секундэд 6-11 метр, 3, 4-нд тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Дөрөвдүгээр сарын 1-нээс ихэнх нутгаар дулаарах төлөвтэй байгаа аж. 

Тухайлбал

  • Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан,
  • Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан,
  • Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment