8o
Улаанбаатар хот
mobile menu

АН-ын ирээдүйг шийдэх Их тэнгэрийн хуралдаан

2016-04-09 12:21:00

Дотроо хагаралдаад байгаа УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр өргөтгөсөн хуралдаанаа Их тэнгэрт хийх аж. Сонгууль дөхөж байгаа энэ үед эв түнжингүй болж хэн нь хэн бэ? Гэдгээ харуулаад амжсан тус намын бүлэг ийнхүү өнөөдөр намын дотор үүсээд байгаа нөхцөл байдал болон эвлэрэн нэгдэх асуудлаа ярилцах сурагтай. Тухайлбал энэ хуралдаанаар хэлэлцэгдэх гол асуудлын тоонд АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаярыг хэвээр нь байлгах уу, явуулах уу?  Сүүлийн үед хууль хүчний байгууллагас АН-ын нөлөө бүхий хүмүүсийг шалгах болсон асуудалд баримтлах бодлого зэрэг багтах юм. Уг хуралдаанд гол нөлөө үзүүлэх хүн болох МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдээс гадна Нийслэлийн Ардчилсан намын хороо, оролцоно гэх мэдээлэл байна. Ямартай ч тус намд сүүлийн үед УИХ-ын Х.Баттулга дахиж сонгож болохгүй гишүүдийг зарлахдаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт нарын нэрийг дурдсан. Мөн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг улсаа хувааж идэх увайгүй бодлого явуулсан ард түмний гол дайсан гэж зарласан зэрэг хоорондоо сөргөлдсөн ноцтой асуудлууд үүссэн юм. АН  энэ удаагийн өргөтгөсөн хуралдаанаараа эвлэрэлдэн нэгдэж, учир зүйгээ ололцож чадахгүйд  хүрвэл нөлөө бүхий гишүүд өөр, өөрсдийнхөө зам мөрийг хөөх нь дамжиггүй.  Хуралдааны дараа аймаг, дүүргийн АН-ын хороо хуралдаж, УИХ-д нэр дэвшигчдийг урьдчилсан байдлаар тодруулах юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Ene AHaminhan chingis samurai bas yu ch bilee ene bond busad zeel tuslamjin munguni 60 Huwig huwaaj idsen bhaa ene hiisen yamig ni haraad uneleheer Ail hun orj ired tawgin idee tawiad ideen deer tawisan chiher boowruu uchirgui dairaad awad neg harhad hoos
2016/04/10 103.17.108.42
suirseer
AN gishuudiig shalgah bodlogo ch geh shig ene uls chin uls bish boljee Ulaan tsaimdaa garcheee
2016/04/10 103.17.108.42
Зочин
Өөрсдийн засаглаж чадхахгүйн улмаас ард түмнээ байнга ядуурал, өрөнд, төрөө хямралд оруулдаг, өөрсдөө юм үзээгүй юм шиг шунахаардаг улс төрийн нам өөртөө дүгнэлт хийх цаг ирсэн байхаа. "Өшөөгөө авч", ах дүү нар,явцуу танил тал, мэдлэгггүй хүмүүсээр төрийн
2016/04/10 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment