8o
Улаанбаатар хот
mobile menu

ОХУ-д зорчих боломжгүй хэвээр байна

2022-03-30 12:30:00

Орос, Монгол хоёр улсын хилийн боомтоор зорчигч тээврийн хөдөлгөөнийг эхлүүлэх тухай албан ёсны мэдээлэл одоогоор ирээгүй байна.

Улсын хилийг хялбарчилсан журмаар нэвтрэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт заасны дагуу "Талууд улсын хил нэвтрэх хөдөлгөөнийг зогсоосон буюу хязгаарласныг цуцалсан талаар цаг тухайд нь дипломат шугамаар харилцан мэдээлнэ" гэж заасан байдаг.

Үүний дагуу ОХУ-ын ЭСЯ-наас "Хоёр улсын иргэд харилцан зорчих тухай мэдээллийг 2022 оны гуравдугаар сарын 30-ны өдөр,Москвагийн цагаар 00.00 цагаас Оросын талаас албан ёсоор бичгээр мэдэгдэх хүртэл тус улсад зорчих боломжгүй болохыг үүгээр анхааруулж байна" гэж нүүр хуудастаа мэдээлжээ.

Хилийн авто замын боомтоор хорио цээрийн хязгаарлалтгүй иргэд зорчих нөхцөлийг Оросын талтай тохиролцсон даруйд олон нийтэд шуурхай мэдээлэх аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Үнэн
Галзуу дарангуйлагч Путин Украин руу дайрах тушаал өгсөн. Путин Башкортостаны Ямантау дахь бункерт нуугдаж байжээ. Путин бүрэн худал, бузар булай, хүний ​​эсрэг дэглэм байгууллаа.
2022/03/31 209.141.41.103
  • Recent
  • Most Read
  • Most Comment