8o
Улаанбаатар хот
mobile menu

Ус авахаар мотоциклоор явсан иргэнийг нас барсан байдалтай олжээ

2022-03-30 11:52:15

Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Хөх сэрх багийн “Түвшин нуур” гэдэг газар тус сумын харьяат иргэн С 03.29-ний өдрийн 09:00 цагт ус авахаар мотоциклоор яваад сураггүй болсон тухай дуудлагыг 03.30-ны өдрийн 04:30 цагт хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Дэлүүн сум дахь Эрэн хайх аврах бүлэг, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн тус сумын харьяат иргэн С /46 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-ыг 05:12 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 06:00 цагт тус багийн “Хөх сэрх” гэдэг газар /гэрээс нь баруун зүгт 4 км/-аас цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment