
Увс аймгийн төвөөс баруун зүгт 50 км, Тариалан сумын төвөөс зүүн урд зүгт 15 км-т Бураатайн сайр гэдэг газар Хархираа голын мөс цөмөрч бага оврын ачааны авто машин суужээ. Онцгой байдлын газрын алба хаагчид Увс аймгийн Ховд сумаас Улаангом сумын чиглэлд зорчиж явсан иргэн П-ийн “Пронтер” загварын ачааны авто машин мөс цөмөрч усанд суусан байсныг татан гаргажээ.



