8o
Улаанбаатар хот
mobile menu

НОБГ: “АЛДВАЛ ГАЛДАНА” нөлөөллийн хоёрдугаар аяныг эхлүүллээ

2022-03-29 08:34:15

Жил бүр хавар, намрын хуурайшилттай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гал түймрийн гаралт ихэсдэг.

Нийслэлийн хэмжээнд 2022 он гарсаар 03 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар гал түймрийн 593, аврах ажиллагааны 32, нийт 625 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт аюулт үзэгдэл ослын тоо 25, 2 хувиар өссөн дүнтэй байна. Шар өвсний түймэр 24, ойн түймэр нэг удаа бүртгэгджээ.

Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс гаргасан цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллээр 2022 оны 04, 05 дугаар сард агаарын температур Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Архангайн зүүн хагас, Өвөрхангайн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас дулаан нийт нутгаар хуурайшилтын зэрэг өндөр байх төлөвтэй байна.

Иймд байгалийн нөөц баялаг, биологийн олон янз байдлыг хамгаалах, ой, хээрийн түймрийн хор хохирлыг таниулах, түймрээс урьдчилан сэргийлэх арга замыг сурталчилах, иргэдийн буруу дадал хандлагыг өөрчлөх, иргэдийг зөв үйлдэлд уриалан оролцоог нэмэгдүүлэх, хууль эрхзүйн мэдлэг мэдээллийг дэшлүүлэх зорилгоор “АЛДВАЛ ГАЛДАНА” нөлөөллийн хоёрдугаар аяныг өнөөдөр НОБГ-аас эхлүүллээ. Аян хоёр сарын хугацаанд үргэлжлэх юм.

May be an image of fire, cloud and text

May be a cartoon of standing and text

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment