8o
Улаанбаатар хот
mobile menu

ЦЕГ: "ОХУ-ын Сбербанк Монголын бүх долларыг ачаад явж байна" гэх худал мэдээлэл

2022-03-28 11:00:00

Иргэн Б нь “Оросын Сбербанк УБ-т Монголын бүх долларыг ачаад яваа юм байна" гэх мэдээллийг цахим хуудаснаа нийтэлсэн. Тус  мэдээлэл худал болохыг Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

ЦЕГ-аас "Иргэн Б нь 2021 оны наймдугаар сард ОХУ-ын Красноярск хотоос 2006 онд үйлдвэрлэгдсэн "Ford" маркийн "Transit" загварын тээврийн хэрэгслийг худалдан авсан. Улмаар Эрхүү хотод ОХУ-д бүртгэлтэй улсын дугаарыг нь хураалгуулж, түр дугаар буюу Транзит дугаар /ОХУ-с Монгол Улсад түр хэрэглэх дугаар/ авч Монгол улсад оруулж ирсэн байна.

Дээрх тээврийн хэрэгслийг 2021 оны есдүгээр сараас хойш гараашинд байрлуулж байгаад Монгол Улсын дугаар авах зорилгоор байрныхаа гадна байрлуулжээ. Тухайн үеийн зураг цахим орчинд “...Оросын Сбербанк УБ-т Монголын бүх долларыг ачаад яваа юм байна...” гэсэн утгатайгаар тархсан нь худал мэдээлэл болно" гэсэн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment