8o
Улаанбаатар хот
mobile menu

2008 оноос хойш архи, согтууруулах ундааны үйлдвэрлэл 17 дахин нэмэгджээ

2022-03-24 13:04:11

Манай улс 2020 онд нийт 120.5 сая литр архи, согтууруулах ундаа үйлдвэрлэсэн байна. Энэ нь 2007 онтой харьцуулахад архи 24.3 сая литр буюу 1.4 дахин, шар айраг  85.5 сая литр буюу  4.5 дахин нэмэгдсэн гэсэн үг.  

Нийт согтууруулах ундааны 90.8 хувь, үүнээс архины 94.5 хувийг дотоодын үйлдвэрүүд  үйлдвэрлэж байна.

Улсын хэмжээнд архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг, жижиглэн худалддаг бүртгэлтэй 14, 975 цэгийн дийлэнх нь буюу 63 хувь нь Улаанбаатар хотод байрлалтай. Нэг цэгт аймаг орон нутагт 21-ээс дээш насны 192, Улаанбаатар хотод 97, улсын хэмжээнд 132 иргэн ногдож байна.

1990-ээд оноос өмнө архины үнэ дунджаар литр нь 74 төгрөг (1987 он) байсан нь талхны үнээс 43 дахин өндөр, өөрөөр хэлбэл үнийг нь өндөр тогтоож, хэрэглээнд нөлөөлдөг байжээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment