8o
Улаанбаатар хот
mobile menu

Сэлэнгэ аймагт хээрийн 4.5 га талбай шатжээ

2022-03-24 09:46:57

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8 дугаар багийн “Дарьт” гэдэг газар Түймрийн солбицол: 48°55’1.13”N 106°37’13.31”E Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 03.23-ны өдрийн 16:32 цагт хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 15 км замыг туулан очиж 45 минут ажиллаж 18:00 цагт цурамд оруулан мөн өдрийн 18:30 цагт бүрэн унтраасан. Түймэрт нийт хээрийн 4.5 га талбай өртөж шатжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment