8o
Улаанбаатар хот
mobile menu

Төрийн банк “ДЭЛХИЙН МӨНГӨНИЙ ДОЛОО ХОНОГ 2022” аянд нэгдлээ

2022-03-14 17:00:00

Олон Улсын Эдийн Засгийн Хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Санхүүгийн боловсролын олон улсын сүлжээ (OECD/INFE) –ээс зохион байгуулдаг “Дэлхийн Мөнгөний Долоо Хоног” аяны нээлтийг 03-р сарын 14-ний өдөр зохион байгууллаа. Хүүхэд, залуучуудын санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, түүнд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилготой тус аян нь 10 дахь жилдээ дэлхий нийтээр тэмдэглэж байгаагаараа онцлог болж байна. Энэ жилийн уриа үг нь “Мөнгөө ухаалгаар удирдаж, ирээдүйгээ өөрөө бүтээе” бөгөөд Монгол улсын хувьд 2013 оноос Монголбанк санаачлан холбогдох байгууллагуудтай хамтран тэмдэглэж ирсэн.

Энэхүү аянд Төрийн банк нэгдэж, оролцогч талууд хамтран “Санхүүгийн боловсрол бидний ирээдүй” хэлэлцүүлэг, зорилтод бүлгүүдэд мөнгөний үнэ цэнэ болон хуримтлал хадгаламжийн ач тусыг сурталчилсан сургалт, уралдаан тэмцээн, нөлөөллийн арга хэмжээнүүд зохион байгуулах юм.

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment