8o
Улаанбаатар хот
mobile menu

"ТАВАН ЭРДЭНЭ" хадгаламжийн 5-н давуу тал

2022-03-21 15:00:00

Хамгийн олон харилцагчтай, нийгмийн бүхий л давхаргад үйлчилдэг Төрийн банкны харилцагчдын ихэнх хувийг малчид болон орон нутгийн иргэд, бизнес эрхлэгчид эзэлдэг.

Тэгвэл Төрийн банкнаас хуримтлалтай дундаж давхаргыг бий болгох зорилтын хүрээнд иргэд, малчдад зориулан “Таван Эрдэнэ” хөнгөлөлттэй нөхцөлтэй, хугацаатай хадгаламжийг зах зээлд нэвтрүүллээ.

Энэхүү хадгаламж нь иргэд малчдад өрхийн бүтээмж, эдийн засгийн чадамжаа нэмэгдүүлэх, хадгаламжийн хүүгээр мөнгөө өсгөх болон сар бүр хадгалуулсан мөнгөндөө бодогдсон хүүг авч хэрэглээндээ зарцуулах боломжийг олгодог.

 “Таван Эрдэнэ” хадгаламжийн 5 давуу талыг танилцуулж байна:

1. Хадгаламжийн хүүгээ картандаа авахХадгаламжийн хүүгээ сар бүр тооцуулж, үндсэн хадгаламждаа нэмэгдүүлэн хүүгийн хүү авах эсвэл хүүгээ картандаа сар бүр авч ашиглах боломжтой;

2.   Хугацааны үеэр нэг удаа зарлага гаргахМөнгөн хадгаламжаа 3 сар болон түүнээс дээш хугацаагаар байршуулсан бол гэрээний хугацаанд 1 удаа хүү бууруулахгүйгээр зарлага гаргах боломжтой. /зарлагын дүн хадгаламжийн боломжит үлдэгдлийн 30%-с хэтрэхгүй/

3.  Гялсбанк үйлчилгээний эхний жилийн хураамжаас чөлөөлөхТаван эрдэнэ хадгаламж нээлгээд гар утсаараа дансаа удирдах боломжтой “Гялсбанк” үйлчилгээнд үнэгүй бүртгүүлээрэй. Иргэд, малчид та бүхэн Гялс банкаар хувийн санхүүгийн гүйлгээг удирдахаас гадна цаг агаарын онц ноцтой үзэгдлийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй түргэн шуурхай хүлээн авч, санхүүгийн болон бусад эрсдэлээс хамгаалах боломжтой.

4.   Банкны брэнд картын эхний жилийн хураамжаас чөлөөлөх: Таван эрдэнэ хадгаламж нээлгэж, хуримтлал үүсгэснээр Төрийн банкны ЭКО карт, эсвэл “Миний Монгол” брэнд картыг эхний жилийн хураамжаас чөлөөлүүлэн аваарай.

5. Малчны зээлийн бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцөлөөр авах: “Таван Эрдэнэ” хадгаламж эзэмшсэнээр танд Малчны зээлээ хүүний хөнгөлөлттэй нөхцөлөөр авах боломжийг олгож байна.

Та “Таван Эрдэнэ” хадгаламжийг Төрийн банкны орон нутгийн бүхий л аймаг, сум дахь салбар нэгж дээр иргэний бичиг баримттайгаа ирж нээлгээрэй. 

Түүнчлэн Та тус хадгаламжийг нээлгэхийн зэрэгцээ Хуримтлалтай дундаж давхаргыг дэмжих Төрийн банкны “Мөрөөдлөө хадгалья” хадгаламжийн урамшуулалд аянд оролцохыг урьж байна.

 

Төрийн банк – Эрсдэлгүй ирээдүйн баталгаа

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment