8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Сумъяабазар: Наурызын баярын мэнд дэвшүүлье

2022-03-22 09:16:53

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын  Захирагч Д.Сумъяабазар Наурызын баярын мэндийг дэвшүүлэв.



Наурыз мейрамы қутты болсын!

Хүн төрөлхтөн хийгээд Монгол эх орныхоо өв уламжлал, соёл дурсгалыг үеийн үед өвлүүлэн үлдээж, эрхэмлэн таниулахад үнэтэй хувь нэмэр оруулж буй эрхэм хүндэт казах түмэн Та бүхэндээ Наурызын баярын мэндийг дэвшүүлье.

НҮБ-ын ерөнхий ассамблейн 64 дэх хуралдаанаас Наурызын баярыг албан ёсны олон улсын баяраар зарлаж, ЮНЕСКО-гоос “Дэлхийн халдашгүй соёлын өв” хэмээн тунхагласан нь эрхэм чухаг үүрэг хариуцлага, нэр төр юм.

Та бүхний бүтээн туурвиж, уламжлан үлдээж, сахин хөгжүүлж ирсэн домборын аялгуу, бүргэдийн ан, уран чамин хатгамал, дэг ёс, идээ будаа, хүндлэх, хүндлүүлэх ёсон нь эрхэмлэн хамгаалах учиртай үнэт өв бөгөөд Монгол Улсын нэрийн хуудас, дэлхийд таниулах ялгарал, ондоошлын эх үндэс билээ.

Иймд энэхүү хүндлэлийг нэр төртэйгөөр уламжлан өвлүүлж ирсэн хичээл зүтгэл, итгэл үнэмшил, эрдэм мэдлэг, гүн хүндэтгэлд талархал илэрхийлж, өвөл цагийн хатуу бэрхийг өнтэй давж, урин хаврын шинэ эхлэл бүхэнтэй учран золгосны мэндийг хүргэж, ерөөл өнөд үргэлжилж, мөнхөд дэлгэрэхийг ерөөе.

Ак мол болсын ! Наурыз кутты болсын!

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
үндсэн ажлаа л хий.хамаг юм чинь зуун задгай,жаран хагархай байгааг мэдэж байна уу
2022/03/22 103.140.11.120