Ахуйн гал гарсны улмаас суудлын автомашин шатжээ. Тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн тавдугаар хороо, Монелын 41 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлага өглөө 05:35 цагт тус дүүргийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид тухайн газар очиход, иргэн О-ын 4х6 метрийн хэмжээтэй авто засварын газрын дотор тал, улсын дугаар нь тодорхойгүй “Верна” загварын суудлын автомашин, иргэн О-ын “Даевоо” загварын суудлын автомашины бүхээгийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан байна.
Ахуйн галын улмаас автомашин шатжээ
2022-03-21 11:31:50