
НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол явагдлаа.
Тохиролд 2022 оны хоёрдугаар сарын 1-28-ны өдрийн хооронд худалдан авалтаар олгогдож, EBarimt системд бүртгэгдсэн 30,240,220 баримт хамрагдсан юм.
Үндсэн тохирлын дугаар: 87982551
- 30 мянган төгрөгийн азтан – 27,275
 - 100 мянган төгрөгийн азтан – 2,740
 - 500 мянган төгрөгийн азтан - 294
 - 1.5 сая төгрөгийн азтан - 21
 - Гурван сая төгрөгийн азтан - гурав
 - 20 сая төгрөгийн азтан тодорсонгүй.
 
Энэ удаагийн тохирлын супер шагналын сан 20 сая төгрөг байсан юм.
Супер тохирлын дугаар 18645636 байсан бөгөөд найман орон таарсан азтан тодорсонгүй.
              
                  
          
          
          
          
          
          
          
          
          

