8o
Улаанбаатар хот
mobile menu

ЭЦА: 7 аймгаас хөөрөг, мөнгөн эдлэл, шашны эд зүйл хулгайлсан иргэдийг олсон

2022-03-17 11:04:41

Эрүүгийн цагдаагийн албанаас 2021 оны 07 дугаар сараас эхлэн Говь-Сүмбэр, Дундговь, Дорноговь, Сүхбаатар, Хэнтий, Өвөрхангай, Төв аймгийн нутаг дэвсгэрт иргэдийн гэрээс мөнгөн эмээл, мөнгөн хазаар, мөнгөн аяга, хөөрөг, бурхан шашны эд зүйлсүүдийг хулгайлдаг бүлэг этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна.

Дээрх этгээдүүдээс шашны судар, төмөр болон модон гуутай бурхан, зурмал бурхан, мөнгөн хазаар, эмээл, хөөрөг, даалин зэргийг хураан авч хохирогч нарыг тогтоохоор ажиллаж байна. Иймд доорх эд зүйлсийг алдсан иргэд Эрүүгийн цагдаагийн албаны 70191182, 99093548 дугаарын утсаар холбогдоно уу.

275803912_3877638109041566_6025799596925116411_n.jpg

275879252_3877638369041540_6795720405583714465_n.jpg

275841201_3877638289041548_7815777392865573323_n.jpg

275848062_3877638212374889_3224679120609624626_n.jpg

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment