8o
Улаанбаатар хот
mobile menu

Караокед хүн хутгалж хөнөөсөн этгээдийг дайчлан БАРИВЧИЛЖЭЭ

2022-03-17 10:00:54

Өнгөрсөн шөнө буюу энэ оны гуравдугаар сарын 14-ний өдрийн 01:11 цагт Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн караокед цээжиндээ хутгалуулсан ухаангүй хүн байна гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулж улмаар 32 настай, эрэгтэй, иргэн "Н" гэгч нь цээжин тус газраа шархтай амь насаа алдсан болохыг тогтоосон байна.

ТУс хэрэгт холбогдуулан иргэн "Г" гэгчийг тус дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрээс 04:00 цагийн үед дайчлан баривчилж мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment