8o
Улаанбаатар хот
mobile menu

Төрийн банк МҮХАҮТ-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

2022-03-16 13:56:01

“Дундаж давхаргыг дэмжигч Үндэсний тэргүүлэгч банк” байх зорилтын хүрээнд Төрийн банк нь МҮХАҮТ-тай бизнесийн таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийг үзэглэх ёслолын арга хэмжээнд Төрийн банкийг төлөөлж Гүйцэтгэх захирал Ө.Гантөр болон Бизнес хариуцсан дэд захирал Д.Сугар, МҮХАҮТанхимыг төлөөлж ерөнхийлөгч О.Амартүвшин болон бусад албаны хүмүүс оролцлоо.

зураг

 

зураг

 

Энэхүү санамж бичгийг байгуулснаар талууд эдийн засаг, бизнесийн хууль эрхзүй ба бодлогын өмгөөлөлтэй холбоотой судалгаа явуулах, ЖДҮ-ийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор бизнес эрхлэгчдийн санхүүгийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх сургалт, уулзалт, зөвлөгөөн, үзэсгэлэн худалдааг зохион байгуулах, үндэсний томоохон төсөл, хөтөлбөрт ЖДҮ эрхлэгчдийг оролцуулах, бизнесийн зөвлөхүүдийн чадварыг дээшлүүлэх зэрэг ажлуудыг хамтран хийх юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment