8o
Улаанбаатар хот
mobile menu

БНСУ руу нэвтрэхэд тавигдах шаардлага

2022-03-16 11:10:39

БНСУ-ын Хорио цээр, халдварт өвчинтэй тэмцэх албанаас тус улсад ирж буй вакцины бүрэн тунд хамрагдсан хүмүүст зориулсан "Тусгаарлалтаас чөлөөлөх журам"-д өөрчлөлт оруулж шат дараатайгаар өргөжүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнд БНСУ-ын болон бусад орны иргэд ч хамаарах юм.

Тодруулбал,

  • 2022 оны гуравдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн БНСУ-д болон Гадаад улсад вакцины бүрэн тунд хамрагдсан мэдээллээ “COOV” - КОВИД-19-ийн вакцины гэрчилгээний системд бүртгүүлсэн иргэд;

(Гадаад улсад вакцинд хамрагдсан мэдээллээ өөрийн биеэр БНСУ дахь харьяа дүүргийнхээ эмнэлэгт очиж бүртгүүлэх шаардлагатай ба өөр хүнээр төлөөлүүлэн бүртгүүлэх бол харьяа эмнэлгээсээ лавлана)

  • 2022 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Гадаад улсад вакцины бүрэн тунд хамрагдсан мэдээллээ “COOV” - КОВИД-19-ийн вакцины гэрчилгээний системд бүртгүүлээгүй иргэдийг “Тусгаарлалтаас чөлөөлөх журам” -ыг хэрэгжүүлж эхэлнэ.

БНСУ-д ирэхээсээ өмнө (https://cov19ent.kdca.go.kr) холбоосоор орж овог нэр, е-мэйл хаяг, паспортын мэдээлэл, зорчих болон оршин суух мэдээлэл болон вакцинд хамрагдсан мэдээлэл зэргийг оруулан QR код авна. (Вакцины гэрчилгээгээ хавсаргах шаардлагатай)

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment