8o
Улаанбаатар хот
mobile menu

2012-2015 онуудад 14 862 айл өрхийн цахилгаан хангамжийг сайжрууллаа

2016-04-08 11:09:00

Нийслэлийн хэмжээнд 2012-2015 онуудад Улаанбаатар хотын цахилгаан  хангамжийг нэмэгдүүлж хүчдэлийн уналттай айл өрхийг найдвартай тасалдалгүй цахилгаан хангамжийн сүлжээнд хамрагдуулахын тулд 73.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 206 төсөл арга хэмжээ хэрэгжүүлжээ. Үүний үр дүнд  35 616 айл өрх, хэрэглэгчийн  цахилгаан хангамжийн чанар хүртээмжийг сайжруулан найдвартай цахилгаан эрчим хүч хэрэглэх нөхцөл бололцоог бүрдүүлсэн гэж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас мэдээлж байна.

Үүнээс нийслэлийн төсвийн хөрөнгөөр  17,3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 128 төсөл арга хэмжээ хэрэгжиж 14 862 айл өрх, хэрэглэгчийн  цахилгаан хангамжийн  чанар хүртээмжийг сайжруулан найдвартай цахилгаан эрчим хүч хэрэглэх нөхцөл бололцоог бүрдүүлжээ гэжНийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment