8o
Улаанбаатар хот
mobile menu

Өрх, дүүргийн эмнэлгийн ажиллах цагийн хуваарийг уртасгалаа

2022-03-14 13:26:18

Нийслэлийн хэмжээнд сүүлийн хоногуудад томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаатай холбоотойгоор эмнэлгийн орны ачаалал нэмэгдсэн. Иймээс НЭМГ-ын дарга гуравдугаар сарын 10-нд А/43 тоот тушаал гаргаж, дүүргийн Эрүүл мэндийн төв, ӨЭМТ-ийн ажиллах цагийн хуваарийг уртасгасан. Тодруулбал, гуравдугаар сарын 11-нээс дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл өрх, тосгоны эрүүл мэндийн төвүүд бямба гарагт 10.00-17.00 цагийн хооронд ажиллахаар болжээ. Мөн дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн кабинетыг ажлын өдрүүдэд 08.30-22.00, ням гарагт 10.00-17.00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллахаар зохицуулалт хийжээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment