Өвөрхангай аймгийн Богд сумын нутаг дэвсгэрээс ирвэс агнасан хэрэг гарчээ.Ирвэсийг хууль бусаар агнасан иргэн Ө-д холбогдох хэргийг тус аймгийн Богд сум дахь сум дундын цагдаагийн тасгийн алба хаагчид илрүүлсэн бөгөөд одоогоор мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж.
Иймд иргэд хууль бусаар ан агнахгүй байх, ангийн гаралтай түүхий эд зүйлийг хадгалахгүй, худалдахгүй, худалдан авахгүй, тээвэрлэхгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.