8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл энэ сарын 14-нд дуусна

2022-03-11 13:30:00

Монгол хэл бичгийн шалгалтыг 2022 оны 04 сарын 02-ны өдөр зохион байгуулна. Их, дээд сургуульд элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь МУ-ын ЗГ-ын 37-р тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой “Монгол хэл бичгийн шалгалт”-д заавал хамрагдсан байна.

Энэ жил Монгол хэл бичгийн шалгалтын босго оноо 400 байна.

Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлтэй хамт https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар явагдах ба энэ оны төгсөгч /2022 онд ерөнхий боловсролын сургууль төгсөх шалгуулагч/-д автоматаар бүртгэгдэнэ. Харин өмнөх оны төгсөгч /2022 оноос өмнө ерөнхий боловсролын сургууль төгссөн, коллеж, МСҮТ төгссөн шалгуулагч/-д сонгож бүртгүүлнэ. Монгол хэл бичгийн шалгалт нь үнэ төлбөргүй байна.

Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл 03 сарын 14-ний 18:00 цагт дуусна. Суудлын хуваарь 03 сарын 20-ноос хойш гарна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment