8o
Улаанбаатар хот
mobile menu

“Загасны” хэмээх академич А.Дулмаад хүндэтгэл үзүүлэв

2022-03-11 10:37:16

“Загасны Дулмаа” хэмээн танигдсан нэрт эрдэмтэн, академич А.Дулмааг ШУА-ийн Ахмадын холбооноос “Хүндэт дэвтэр”-тээ алдаршууллаа. Академич А.Дулмаа нь 1964 оноос өнөөг хүртэл ШУА-ийн Байгалийн ухаан, Биологийн хүрээлэнд Амьтан судлал, Гидробиологи, Загас судлалын тасаг, лабораторид эрхлэгч, Загас үржүүлгийн эрдэм шинжилгээний төвийн захирлаар тасралтгүй 55 жил ажиллаж байна.

Тэрээр Дархадын хотгорын бүлэг нууруудаас эхлэн Монгол орны бүх нуур усны хөвөгч болон ёроолч нугаламгүй жижиг амьтны ертөнц, загас, хөвөгч замаг, усны доод болон гуурст ургамлын зүйлийн бүтээгдэхүүн, тархац, биологи, экологийн онцлог, нөөц баялаг, усны амьдсын идэш тэжээлийн холбооны зүй тогтлыг судалж буй юм.
Судалгааны ажлуудынхаа үр дүнгээр  “Дархадын хотгорын нууруудын биологи”, “БНМАУ-ын нууруудын биологи”, “Монгол орны загас” 2 боть, “Монголын ховор загас” зэрэг эрдэм шинжилгээний нэг сэдэвт бүтээл, ном, товхимол 40 гаруй, эрдэм шинжилгээний өгүүлэл 300 гаруйг хэвлүүлжээ.



Академич А.Дулмаа нь Хөвсгөл, Дархадын хотгорын Цагаан нуур, Төгрөг, Хармай, Тарган, Монгол алтайн Толбо, Хонгор-Өлөнгийн нуурууд, Хангайн Улаагчины хар, Найман нуур, Бага, Жаахан нуур, Дорнод тал хээрийн Хөх, Сүхбаатар аймгийн Ганга, Дагшин, Зэгст зэрэг 8 аймгийн том жижиг 25 нууранд амоль, цагаан зарам, шивир жарга, булуу цагаан, хэлтэг, амарын хөөлөнхэй зэрэг загасыг нутаглуулан үржүүлсэн. Загас нутаглуулснаар жилд 50-340 тн загас барих нөөцийг улс орондоо бүрдүүлсэн нэртэй судлаач, эрдэмтэн юм хэмээн ШУА-иас мэдээлэв. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Шагнал дэндүү үнэ цэнэгүй болсны гадна хороон дарга, тодорхойлолтоо бичээд авч байх шиг. Харин Монголын ШУ- д оруулсан хувь нэмэр, хүчин зүтгэлийг үнэлж Дулмаад өгөх цаг болсон юм биш үү. Хүнээ
2022/07/08 202.179.27.84
Зочин
Эрдэмтэн хүн яагаад Чингисийн одон авч болохгүй гэж
2022/04/26 66.181.177.133
Л.Батнасан Ulaanbaatar
Ээ Дулмаа гуай өөрийнхөө судалгаагаараа гайхагдсан эрдэмтэн шүү. Бусад судлаачидад сайхан зөвлөлгөө өгдөг эрдэмтэн шүү.
2022/04/26 192.82.89.10
Зочин
манай улс эрдэмтэдээ харж үзэх_ хүндэтгэх гэх ойлголт байхгүй. Сэтгэл санааны урамшуулал маш чухалыг мэдэхгүй юм. Дээр толгой дээр боловсролгүй, зальхай цүмүүсээр дүүрсний илрэл . Хөд. баатар өг
2022/03/30 202.179.25.160
Зочин
Энэ эрдэмтэнд өгөх одон тэмдэг, мөнгэ юу байна. Өгөөч ээ. Ийм эрдэмтэн ховор шүү. Эсбэл буриад хүнд өгдөггүй юмуу. Казакуудад тйим ч шиг сүрхий шашгуур гэх юмгүй өгөөд байгаа шагналаа өгөөч ээ.
2022/03/24 202.179.26.156
Зочин
Энэ том эрдэмтэнд тэр Чингис одонгоо өгөөч ээ. Жожиг гэж ярьдаг ч энэ хүн шиг ажилсаг, хөдөлөмрч эрдэмтэн байхгүй шүү дээ. Энэ эрдэмжтнийг дагасан хүн хүчин мөхөсддөгийг хүрээлэнгийх нт хэлнэ дээ.
2022/03/17 202.179.26.156
Зочин
Энэ том эрдэмтэнд хүндэтгэл чинь үнэхээр багадна. Ззүрх сэтгэлээ ямарч эргэлт буцалтгүйгээр эрдмийн ажилд зориулсан боловсрол өндөртэй, уйгагүй, маш их тэвчээр хатуужилтай ийм эрдэмтэн байхгүй,
2022/03/17 202.179.26.156
Зочин
С.Баярын ээж ч гэсэн эрдэмтнийх нь хувьд хүндэлж явдаг. Гагцхүү тэнэг хүү төрүүлж өсгөсөн нь гачлантай, Монголыг самарч, өөрийнхөө амьдралыг ч тэр гэхийн тэмдэггүй самарч амьдарсан даа хөөрхий.
2022/03/13 64.119.22.50
Зочин
Танд баяр хүргэе. Урт удаан насалж залуу эрдэмтэдэ үлгэр дууриал болж яваарай. Та бол хэнтэй ч зүйлэшгүй оюуны ухаантай, маш их тэвчээртэ хөдөлөмөрч хүн шүү. Ирээдүйд тань шиг эрдэмтэн
2022/03/12 202.179.26.156
  • Recent
  • Most Read
  • Most Comment