8o
Улаанбаатар хот
mobile menu

Баянзүрх дүүргийн хэмжээнд 21-ээс доош насны иргэдэд янжуур болон электрон тамхи худалдахыг хориглолоо

2022-03-11 10:25:06

Баянзүрх дүүргийн удирдлагын багаас дүүргийн хэмжээнд 21-ээс доош насны иргэдэд тамхи, электрон тамхи худалдахыг хориглож “Тамхигүй – Гэрэлт ирээдүй” уриалгыг дэвшүүлжээ. Энэ хүрээнд холбогдох удирдлага, хэлтэс албад холбогдох аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, хамтран ажиллах юм байна.

Мэргэжлийн байгууллагын судалгаанаас үзэхэд дэлхий даяар тамхины хамааралтай насанд хүрсэн 1.1 тэрбум хүн байдгаас 60 гаруй хувь нь тамхиа хаях хүсэлтэй байдаг гэжээ. Харин сүүлийн үед залуусын ихээр хэрэглэх болсон электрон тамхи буюу VAPE-г тамхиа хаях гэж байгаа хүмүүст зориулан үйлдвэрлэдэг гэх ташаа мэдээлэл тараад байгаа. Энэ нь маш том төөрөгдөл юм.

Учир нь электрон тамхи нь уламжлалт тамхинаас ялгаагүй хорт хавдар үүсгэх химийн бодис болон никотиныг агуулдаг. Уг мэдээлэл, баримтад үндэслэн ийнхүү Баянзүрх дүүрэг 21-ээс доош насны залууст янжуур тамхи, электрон тамхи худалдаалахыг хориглож байгаа юм.

Тамхи татдаг болон хаяна гэх нэрийдлээр электрон тамхи татаж буй иргэдэд анхааруулж хэлэхэд “Тамхинд аюулгүй хувилбар гэж байхгүй. Тамхи татдаг хүн өөрөө анзаарахгүй ч биед нь ямар нэг байдлаар сөрөг өөрчлөлтүүд бий болдог. Электрон тамхинд пропиленгликол болон глицерин агуулагддаг бөгөөд тэдгээрийг халаах үеэр формальдегид, ацетальдегид, акролеин болон глиоксаль зэрэг бодисууд ялгардаг аж. Их хэмжээний үнэртүүлэгчтэй холилдсоноор тэдгээр нь таатай амт үнэр үүсгэдэг боловч уушгинд сөргөөр нөлөөлдөг байна. Энэ нь коронавируст халдварын хүнд үед таны биеийг улам дордуулна.

Тиймээс иргэн та аль болох электрон, уламжлалт гэлтгүй тамхинаас татгалзаж бусдыгаа уриалахыг хүсэж байна" гэсэн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ЗОЧИН
Электрон тамхииг УУШИГ ЦООЛДОГ ГЭДЭГ ШҮҮ ХҮМҮҮС ЭЭ БҮҮ ТАТ УУШИГ ЦООРНО ШҮҮ.60-70 ОНЫ ҮЕД ШУУД ХААЖ БАЙСАН ГЭСЭН ШҮҮ
2022/03/12 103.26.195.195
Zochin
Nas hargalzahgui zarj bnaa!! 15 tai duu maani naizuudtai niileed tataj bna. Irgenii unemleh ed nariig shalgaj zarmaar yumaa! Hunii eruul mended nuluuluh zuil zarj bgaa tohioldokh hyanalt shalgaltaa hi
2022/03/11 66.181.161.126
  • Recent
  • Most Read
  • Most Comment