8o
Улаанбаатар хот
mobile menu

Төсвийн мөнгөөр аяласан Засаг дарга М.Чинболдын  хууль  бус үйлдэл хэрээс хэтэрлээ

2016-04-08 09:49:00

“Чухал сонгууль-2016” тун ойртож, энэ тэндгүй улс төржилт, жагсаал цуглаан болж байна. Өчигдөр гэхэд Сонгино хайрхан дүүргийн иргэд дүүргийнхээ засаг даргын тамгын газрын үүдэнд уриа лоозон болчихсон тайван жагсаал хийлээ. 
Хотын даргын томилгоогоор ирсэн Засаг дарга М.Чинболд дарга сонгууль дөхсөнтэй холбогдуулж, сүүлийн гурван сарын хугацаанд дүүргийнхээ тамгын газрын даргыг гурван ч удаа сольсон байна. Өмнө нь С.Мөнхчулуун, А.Мөнхбат нарыг сар дараалан ажлаас нь чөлөөлж, одоо намынхаа төлөөлөл болох Ш.Бат-Өлзийг тамгын газраар даргаар томилж, илт эрээ цээргүй аашилсаныг эсэргүүцэж жагссан байна. Мөн үүнээс гадна Засаг дарга М.Чинболд хоёр хүнийг ажлаас халаад зогсоогүй  Ч.Төрхүү, Н.Ганаа, Б.Батдорж нарын гурван орлогчоо халж оронд АТГ шалгагдаж байсан тус дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн дарга асан Ш.Хажидмааг томилсон байна. Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга асан  Ш.Хажидмааг 71.5 сая төгрөгийг хувьдаа завшсан хэргээр АТГ-т шалгаж байсан. 

71.5 сая төгрөгийг хувьдаа завшсан хэргээр шалгагдаж байсан Ш.Хажидмаа гэж хэн бэ

Ш.Хажидмаа нь анх өрхийн эмчээр ажиллаж байгаад 2012 оны УИХ-ын сонгуулиар сайн ажилласан хэмээн СХД-ийн эрүүл мэндийн төвийн даргаар томилогдон очиж байсан аж. Түүнийг тус эмнэлгийн дарга болонгуутаа өндөр үнээр орон сууц худалдан авч бусдын ярьдгаар илт хөлжсөн нэгэн гэж ажилчид нь ярьж байсан. Түүнчлэн хамт ажилладаг эмч, ажилчдаа дарамтлаад зогсохгүй өөрийнх нь талаар санал бодлоо илэрхийлсэн хүмүүсийг ажлаас хална хэмээн сүрдүүлдэг талаар мэдээлэл олон удаа гарч байсан. Өнгө мөнгөтэй хүнийг албан тушаал дагадаг гэгчээр тэрбээр дүүргийнхээ НИТХ-ын төлөөлөгчийн албыг давхар хашдаг байсан. “Баас хатавч өмхийгөө тавихгүй” гэдэг шиг шат ахиж албан тушаалын амтанд бялуурсан Ш.Хажидмаа одоо Засаг дарга М.Чинболдын орлогчоор ажиллаж байгаа сурагтай. Засаг ноён сонгуулийн бэлтгэл хийж, нийслэлд нэр дэвших өөрийнхөө бие халаалтыг хийж байгаа энэхүү байдлыг эсэргүүцсэн иргэд жагссан аж. Засаг дарга М.Чинболд өөрийн орлогч болон дүүргийнхээ тамгын газрын дарга нарыг халж солиод зогсохгүй хороодын засаг дарга нараар оролдож эхэлсэн сурагтай.  Тодруулбал тэрбээр сүүлд тавдугаар хорооны Засаг дарга М.Одонхүү болон 22 дугаар хорооны Засаг дарга Ч.Цэвээндорж нарыг мөн л тийм гэх үндэслэлгүй ажлаас нь халаад явуулчихсан хачирхалтай. Түүний дараагийн ээлжит халаа сэлгээнд 8 , 18 дугаар хороодын Засаг дарга нарыг төрхөмд нь буцаах төлөвлөгөөтэй байгаа талаар ч хэлэх хүмүүс байна. Засаг дарга нарыг халж солиод зогсохгүй иргэдтэй хамгийн ойр тулж ажилладаг, тэднийхээ аж амьдралыг хамгийн сайн мэддэг хэсгийн ахлагч нарыг ч хоморголон халсан тухай мэдээлэл байна. 

Иргэд жагсаж, харин М.Чинболд “Сэнтий” ресторанд өдрийн зоог барьж суув

Иргэд Засаг дарга М.Чинболдын энэ хууль бус үйлдэлийг эсэргүүцэж, огцрохыг шаардсан шаардлагаа хүргүүлэх гэсэн боловч албаны хүмүүс нь тэднийг “Өрөөндөө байхгүй байна. Засаг дарга нийслэл дээр хуралд сууж байгаа” гэх хариултыг хэлсэн ч зочид буудлын ресторанд хоол идэж байна гэх мэдээлэл ирж бухимдсан иргэдийг эгдүүцлийг төрүүлж орхилоо. Тэрбээр энэ хууль бус үйлдэлүүдээс гадна Төсвийн мөнгөөр аялсан дүүргийн засаг дарга гэж нэр авсан . Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболдыг гэр бүлийн хамт Япон улсад зургаа хоног аялж, амрах эрхийг тус дүүргийн Тамгын газраас олгосон байдаг. 

Тодруулбал өнгөрсөн хоёрдугааар сард Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас жилийн эцсийн ажлын үр дүнгийн тайлангийн урамшууллаар Засаг дарга М.Чинболдыг гэр бүлийн хамт Япон улсад аялах эрхээр урамшуулсан тухай бид мэдээлж байсан.  Төсвийн мөнгөөр тансаглан аялсан аяллын хугацаа нь 2016 оны нэгдүгээр сарын 22-27-ны өдрүүдэд байсан. Ингэхдээ СХД-ийн Засаг дарга М.Чинболд, гэргий Э.Нандинцэцэг нарын Япон руу явах, ирэх 2 талын зардал болон Японд байх зардлыг манай байгууллага төлнө, Японд байх хугацаа 6 өдөр гэх албан бичгийг Япон суугаа Монгол улсын Элчин сайдад хүргүүлсэн байдаг. Төсвийн мөнгөөр аялдаг Засаг дарга М.Чинболдын хууль бус үйлдэл хэрээс хэтэрлээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Огцруулчаач дээ
Нүдний булай шүдний завсарт орсон махыг аваад л хаячихаач. Ийм даргатай бухимдаж суухыг ардчилал гэхгүй биз дээ. Манайхан зөв юмандаа жагсаж, буруу хүнээ авч хаяж сурмаар байна ш дэээээ.
2016/04/10 103.17.108.42
irgen.
Ergvv xvvr veeeeeee kkkkk umssun zvvseniig nee kkkk balai amitan beeeeeee
2016/04/09 103.17.108.42
irgen.
Ergvv xvvr veeeeeee kkkkk umssun zvvseniig nee kkkk balai amitan beeeeeee
2016/04/09 103.17.108.42
irgen.
Ergvv xvvr veeeeeee kkkkk umssun zvvseniig nee kkkk balai amitan beeeeeee
2016/04/09 103.17.108.42
irgen.
Ergvv xvvr veeeeeee kkkkk umssun zvvseniig nee kkkk balai amitan beeeeeee
2016/04/09 103.17.108.42
hohinee iim erguu huurnuudg songoj baidag azgui mongolchuud
2016/04/09 103.17.108.42
фц
ёо эргүү хүүрээ зураг нь кккк
2016/04/09 103.17.108.42
Xajidma
AN iin bdag l neg darga ... Huurhii
2016/04/09 103.17.108.42
хурц
Чадаж буй яахийм тэ ккк
2016/04/09 103.17.108.42
enkhee
haha ene Balaigiin umssun zuusniig ni, medrel muutai amitan shig.
2016/04/09 103.17.108.42
Вап
Ядарсан ард тумний татварын монгоор янхан гейша авсан юм бишуу
2016/04/09 103.17.108.42
Рпввы
Энэ феодалыг хурдан зайлуулаач
2016/04/09 103.17.108.42
Zailaasaa luibarchid
2016/04/08 103.17.108.42
hajidmaagiin yavsan gazar har murtei gej.haashaa ch zailahgui buzar avgai yumaa
2016/04/08 103.17.108.42
Бүгдийг арчин хаях
2016/04/08 103.17.108.42
иргэн
төлбөрийг өөрөөр нь хурдан төлүүл. .тэнэг нь дэндсэн төрийн луйварчид. ичээсэй билээ. ийм зураг авхуулая гэж яааж сэтгэвээ. өгөршсөн тархитай нөхөр байна. ийм сэтгэхүйтэй юмнууд төрийг дампууруулхаас яахав дээ
2016/04/08 103.17.108.42
ЗАЙЛУУЛ ДАА ИЙМ ДАРГА Ч БАЙХ ГЭЖ . ЁСТОЙ Л НЯЛХААРАА МЭДРЭЛ БАЙНА .
2016/04/08 103.17.108.42
suuliin yed usnii zasalt, nuurnii hev baidlaaraa durvuljin tolgoitoi zaluus ih olshirson. Sonin haragddag. T1
2016/04/08 103.17.108.42
Зочин
АН яандаа яана, ийм кадруудтай
2016/04/08 103.17.108.42
unen t1 hargadaj baina.
2016/04/08 103.17.108.42
ene harin hudlaa shuu harin uuriin namiin humuusee l avsan shuu dee
2016/04/08 103.17.108.42
laitai hudalch Hajidmaa
Hajidmaa hoviin hutruur,dalan hudalch Songinohairhanchuud he den jildee hoviin hairtsagnaas garahaargvi boljee
2016/04/08 103.17.108.42
yag unen. iim hun eruul baih uu.
2016/04/08 103.17.108.42
zochin
chinbold Ali yadarsan zudersen tiim humuusiig duuregt ajild avsan harin nyambaatar oortoo htei darga nariin shahaanii humuusiig ajild avsan yalgaa bgaa biz
2016/04/08 103.17.108.42
Японд оччихсон яаж мэдрэлтэж зургаа авахуулж байгаа юм. 3 настай хүүхэд тоглоомон машинаар тоглож байгаа юм шиг.
2016/04/08 103.17.108.42
zochin
chinbold neg udaa l tosviin mongoor gadaad yavj harin nyambaatar heden udaa yavsaniig mdhuu Evrop Asia amerik yavaagui gazar baihgui duurgiin hurliin darga bolson 3n jiliin hugatsaand horoolold bairand bsan hun zaisand amidardag bolson leksus 570 mashin u
2016/04/08 103.17.108.42
mgl
tamgiin darga monhchuluun oro niisleliin irgediin hurald devshih ged oro 1 Sard ajlaa ogson hun monbat blhr zasag dargiga namiin daalgavaraar bogsiin uhaj bj barigdaad zailsan hun ardiin namiin nohduud oorsdoo harin nootoi ulsuud shuu
2016/04/08 103.17.108.42
Guzee
Yum uzeegyi guzee l bna! Iim baliar yumnuud er n haanaas garch ireed baidgiin be?
2016/04/08 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment