8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт шаардлага хүргүүллээ

2016-04-08 09:48:00

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт УИХ дахь МАН-ын бүлгээс тариаланчдад тулгамдсан асуудлыг шийдвэрлэж өгөх шаардлага хүргүүллээ.Энэхүү шаардлагад тариаланчдад олгохоор шийдвэрлэсэн 100 тэрбум төгрөгийн зээлийг хэсэгчлэлгүйгээр хаврын тариалалт эхлэхээс өмнө яаралтай өгөх, улс орны буудай, гурилын хэрэгцээг тариаланчидтай хамтран дахин нарийвчлан тооцож, шаардлагатай бол импортын гурил, улаанбуудайны зөвшөөрлийг хүчингүй болгох, энэ зөвшөөрлийн дагуу хилээр орж ирсэн гурил, улаанбуудайн тоо хэмжээ, оруулж ирсэн компаниудын талаарх мэдээллийг МАН-ын бүлэгт ирүүлэхийг шаардсан байна.

Мөн хаврын тариалалт эхлэхийн өмнө тариаланчдыг шатахуун, үрийн буудайгаар хангах ажлыг яаралтай зохион байгуулж, үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас оруулах бэлтгэлийг эртнээс хангаж, хөрөнгийн асуудлыг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс шийдэхийг онцлон дурджээ.Түүнлэн 300 гаруй мянган хүн ажилладаг газар тариалангийн салбарын тогтвортой үйл ажиллагааг дэмжих, улс орны хүнсний аюулгүй байдлыг хангах үүднээс тариаланчдад тулгамдаж байгаа асуудлыг нэн даруй шийдвэрлэж, хариуг энэ сарын 10-ны дотор МАН-ын бүлэгт ирүүлэхийг шаарджээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
МАН яасан их мөнгөтэй болчихоов. сонгууль дөхөөд тариаланчдад яасан их санаа тавиав. ноднингийн намраас хойш ярихгүй юу хийгээд дүлий годил царайлаад байсан юм. худал шоугаа боливол яасан юм. та нарын ард түмний төлөө хийсэн гялайж гялтайх ву бай
2016/04/08 103.17.108.42
Бичээч
МАН-ууд тариаланчдын мөнгөөр сонгуульд оролцох гээ юу. Тариаланчид өөрсдөө биеэ даагаад тариагаа тарих ургуулах нь тэдний бизнес. Бизнест хажуунаас төр бүү оролц гэх, мөнгө гуйх болохоороо төрөөс гуйх,дэмжлэг хүсэх МАН-ыхны хоцрогдсон арга даа. Сонгуулийн
2016/04/08 103.17.108.42
Бичээч
МАН-ууд тариаланчдын мөнгөөр сонгуульд оролцох гээ юу. Тариаланчид өөрсдөө биеэ даагаад тариагаа тарих ургуулах нь тэдний бизнес. Бизнест хажуунаас төр бүү оролц гэх, мөнгө гуйх болохоороо төрөөс гуйх,дэмжлэг хүсэх МАН-ыхны хоцрогдсон арга даа. Сонгуулийн
2016/04/08 103.17.108.42