8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Батбаяр: Охиноо өмөөрнө. Гэхдээ охин маань буруу үйлдэл хийсэндээ хариуцлагаа хүлээх нь зүйн хэрэг

2022-03-07 12:38:00

Кофены хэргээр олон нийтийн анхааралд орчхоод байгаа Б.Ариунзаяаг МУИС-ийн Хууль зүйн сургуулиас нь хасах шийдвэр гаргаж, хилээр гарах эрхийг нь хязгаарлаад байгаа билээ.

Энэ асуудлаар  Б.Ариунзаяагийн аав Г.Батбаяр "Өдрийн сонин"-д дараах ярилцлагыг өгчээ. Тэрбээр "Би эхлээд мэдээгүй байсан боловч хэсэг хугацааны дараа хэвлэлээс олж мэдсэн.Маргаан бүхий үйл явдал гурван хэсэг үйлдлийг хамарч байна гэж үзнэ. Эхнийх нь танхайн шинжтэй үйлдэл буюу хэсэг охид кофе шопт суужээ. Охиныг минь ширээнд суугаад захиалга өгөх хүртэл 20 орчим минутын турш олон нийтийн газарт хэрүүл маргаан үүсгэх, бусдыг өдөөн хатгах, амгалан тайван байдлыг алдагдуулсан шинжтэй үйл хөдлөлийг гаргаж, тасралтгүй муухайгаар харж, түүнийг шоолон хөхрөлдөж, эвгүй дуу авиа гаргах зэргээр Зөрчлийн хуулийн 5.2.1-д заагдсан танхайн шинжтэй үйлдлийг гаргасан байна.

Охин захиалсан кофегоо авчхаад охид руу очиж “Та нар зүгээр үү. намайг таньдаг юм уу" гэх зэргээр асуулт асууснаар маргаан үүссэн байна. Хариуд нь хохирогч гэх охин “Чи хэн бэ. надтай хэн ч ингэж харьцдаггүй. хөгшин п... минь. я...минь" гэх мэтээр доромжилсон. Охин хариуд нь “Та нар надаас дүү хүүхдүүд байна, та нартай харьцах шаардлага алга’ гээд цаашаа эргэсэн. Нөгөө охин хормойноос татаж чангаагаад "Надаас уучлалт гуй, сөгдөж мөргө" гэсэн байдлууд танхайн үйлдэлд хамаарна.

Охин маань "Мөргөдөг нь би биш" гэдэг байдлаар кофегоо асгасан. Энэ хүртэл миний охины гэм буруутай үйлдэлд хамаарна. Үйлдэл тус бүрээр нь гэм буруутай шинжид нь хариуцлага оногдуулах ёстой. Эхний хэсгийн кофе асгах хүртэл үйлдэл дээр М охин танхайн үйлдэлдээ зөрчлөөр хариуцлага хүлээх үүрэгтэй. Хятад, Солонгос, Японд гурван секундээс илүү удаан ширтэхийг хориглодог. Гэтэл манайд үүнийг хуульчлаагүй учраас энэ төрлийн маргаан маш их гардаг"  хэмээн байр сууриа илэрхийлсэн байна. 

Мөн тэрбээр "Охиноо өмөөрнө. Ямар ч тохиолдолд хүний жам ёсны сэтгэлгээний хувьд охиноо өмөөрч таарна. Гэхдээ охин маань буруу үйлдэл хийсэндээ хариуцлагаа хүлээх нь зүйн хэрэг. Биеэ барьж чадаагүй, хүний толгой дээр кофе асгаж байгаа үйлдэл бол туйлын буруу" хэмээн хэлсэн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
0000
ОВОО БОСГООГҮЙ БОЛ ШААЗАЙ ЮУНД СУУХ ВЭ ЗҮГЭЭР ХҮНИЙ ТОЛГОЙД УС АСГААД ЯВДА ТЭНЭГ ХҮН БАЙХГҮЙ
2022/03/11 192.82.78.235
Сувд
Бөөн жүжиг охин гээд хүүхэн ёстой бүтэхгүй хүүхэн
2022/03/08 107.77.83.119
иргэн
ёстой хүмүүжилгүй ухамсаргүй тэнэг хүүхэн
2022/03/07 202.179.25.192
Хаха
Дараа жүжиглээд нэг их томоотой болчихсон дүр эсгээд огт авцалдахгүй. Хэхэ
2022/03/07 103.212.118.205
Хаха
Дараа нь тэр машин дотор нүд ам нь хялам далим гээд эрх тэнэг янхан шиг ийм юм байдаг ш дэа гээд гэмшихгүй гүлдэн байгаад гол буруу байгаа юм. Үүнийг асууж үүнд эцэг эх нь хариулах ёстой.
2022/03/07 103.212.118.205
Хэхэ
Хүн шиг гаүар ийм тохиолдолд огтхон ч өмөөрөх өнгө гаргахгүй, харин ч бүр олны нүдэн дээр тас алгаддаг юм.
2022/03/07 103.212.118.205
Зочин
Хүмүүжилгүй 2 гөлөг нэг газар нэг цагт дайралджээ.
2022/03/07 66.181.179.120
Зочин
Ohin chin bol mash uhamsar muutai ohin bnlee gehdee huni aaw l bolson hoin omoorlgui l yhuu de
2022/03/07 202.126.88.49
зочин
Хүүхэдээ хүмүүжүүлж чадаагүй аав ,охинтойгоо хамт зөрчлийн хуулиар шийтгүүлэх ёстой
2022/03/07 64.119.26.212
Зочин
Өөрсдийнхөө хүүхдээ яаж явдгийг мэдэхгүй байж бусдын хүүхдийг гоочлоно Өөрийн хүүхдийнх нь эрх өчнөөн зөрчигдөөд хүйтэнд сургуулийн гадаа жагсаад байхад ганц үг ган хийж чадахгүй байж олон юм ярина
2022/03/07 66.181.161.77
Ариунзаяа
Би кофе асгасан нь үнэн тэгээд яадгийн дахиад ч асгана золбингуудаа
2022/03/07 124.158.70.226
Иргэн
Гэрээ засаад төрөө зас гэгчээр кк өмгөөл өмгөөл, ард иргэд аль хэдийн шүүгээд эхэлчихсэн байна.
2022/03/07 202.126.90.80
Иргэн
Өмгөөлөгч нэртэй хий эргэсэн юмнууд бусдын зовлонгоор өмгөөлсөн нэр зүүж хармааг нь хоосолдог нэг ёсондоо амар хялбар мөнгө ологчид.
2022/03/07 202.126.90.80
Ард
Хонгилын өмгөөлөгч энэ Батбаяр өөрөө харицаа гэж түй ч байхгүй эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг гэж
2022/03/07 192.82.80.239
ард
Хүүхдээ хүмүүжүүлж чадаагүй л байна даа, чиний өөрийн чинь харцаа гэж авах юм алга яаж ингэж хуулийн ажил хийж байсан юм Монголын ард түмэн үзлээ ш дээ...
2022/03/07 64.119.16.98
  • Recent
  • Most Read
  • Most Comment