Өмнө нь ял эдэлж байсан этгээдүүд бүлэг болон бөөгнөрч, бусдын захиалгаар гэмт хэрэг үйлддэг байсныг Эрүүгийн цагдаагийн албанаас илрүүлж, шуурхай баривчлах ажиллагааг явуулжээ.
М, Т, А, Б, О нарын бүлэг этгээдүүд хар тамхи мансууруулах төрлийн бодис хэрэглэн, бусдын захиалгаар иргэдийг заналхийлэн айлган сүрдүүлж зодох, хутгалах зэрэг гэмт хэргүүдийг удаа дараа үйлдсэн байна. Тэднийг Эрүүгийн цагдаагийн албанаас шуурхай баривчлах ажиллагааг баривчилж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.