8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлд 22 зам барихаар төлөвлөж байна

2022-03-07 11:00:00

Төсвийн хөрөнгөөр нийслэлд хийх авто замын ажлуудын талаар мэдээлж байна. Нийт дөрвөн том, 22 жижиг ажил төлөвлөжээ. 413 метр урт гүүрэн байгууламж барина. Энэ ажил 2-3 жил үргэлжилнэ. Үйлдвэрчний районд газар чөлөөлөх, цахилгааны шугамыг өөрчлөх шаардлагатай. Газар чөлөөлөхөд 24.5 тэрбум төгрөг төсөвлөсөн ч газрын эзэдтэй зөвшилцөнө.  

-Зайсангийн гүүрийг дөрвөн эгнээ болгон өргөтгөнө.
-Наадамчдын гүүр барина.
-Төр зам дээгүүр гүүрэн байгууламж барина.

БГД-ийн 6-р хороонд 1.7 км урт зам барина. Нийт санхүүжилт 2.8 тэрбум төгрөг байна. 

22 зам барьснаар хотын түгжрэл буурна. Бүх замын зураг төсөл нь гарч, тендер зарлажээ. Гэвч газар чөлөөлөх явцад олон нийтийн зүгээс эсэргүүцэлтэй тулгарах эрсдэл бийг Хотын даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар онцлов. Мөн тэрээр Олимпын гүүрний зэргэлдээ явган хүний гүүрний ажил энэ зун дуусна гэв.        

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment