Перугийн Лима хотын далайн амьтдад хуванцар хог хаягдал томоохон аюул занал учруулж эхэлжээ. Хог хаягдлыг дахин боловсруулах байгууллагын үүсгэн байгуулагчид энэ талаар “Түгшүүр төрүүлж байна. Хотод хог хаягдлыг зайлуулах дэд бүтэц байгаа ч ашиглахгүй байна. Тиймээс хог хаягдал нь салхинд тархаж, эцэст нь далай руу орж байна. Хаягдлаа бүхэлд нь хаяхгүйгээр ашиглаж болох зүйлсийг нь ялгаж, дахин ашигласнаар үүнийг бага ч болов шийдэж болно гэв.
Франсиска Барриос, "Heroes del Planeta" байгууллагыг үүсгэн байгуулагч
- Сайн уу, би Франсиска Барриос бөгөөд Heroes del Planeta-гийн үүсгэн байгуулагч. Heroes del Planeta бол Пукусана дахь гар аргаар загас агнуурын хуванцарыг дахин боловсруулж, өдөр тутмын эд зүйл болгон хувиргадаг дахин боловсруулалтын газар юм. Лимагаас өмнө зүгт орших энэ хэсэгт гол анхаарал хандуулж байгаа гол зүйлс бол нь хуванцар болон гар аргаар загас агнуурын үйл ажиллагааны улмаас хаягдсан хог хаягдал юм. Хотын хог хаягдлын менежментийн систем нь хог хаягдлыг боловсруулахад шаардлагатай дэд бүтэцгүй, хүмүүс ариун цэврийн байгууламжид хогоо хаядаггүй тул салхинууд нь хуурай газарт үүссэн хог хаягдлыг тарааж, эцэст нь далайн экосистемд тараагддаг.
Габриела Васкес, Агрономич
- Лимагийн бохирдлын хамгийн том эх үүсвэр нь далайн эрэг, тухайлбал Каллао, Лимад хоёуланд нь наран шарлагын газар байдаг. Хамгийн их бохирдол нь далайн эрэг дээр байдаг. Оршин суугчид далайн эрэг дээр их хэмжээний бохирдол хог хаягдал үүсгэдэг. Үүний үр дүнд далайн амьтанд маш их хохирч байна. Ийм учраас бид хог хаягдлыг ялгах ёстой эхлээд үүнд суралцаж, дасах хэрэгтэй. Бидний хийх ёстой зүйл бол дахин ашиглах мөн тоо хэмжээг багасгах юм.
Адриана Де Марзи, График дизайнер
- Перугийн бохирдол нь ноцтой асуудал болоод байна. Учир нь өдөр бүр олон тонн хуванцар хог хаягдал гол мөрөн, далайгаас олддог. Эдгээр хуванцарууд нь биологийн хувьд задрахад хэдэн зуун жил шаардагддаг бөгөөд эцэст нь амьтад, хүн төрлөхтөн л зовох болно.
Франсиско Ака, Бизнес эрхлэгч, Ака Суши рестораны эзэн
- Миний ресторан байгальд ээлтэй, бид рестораны хувьд бүх төрлийн хуванцар хэрэглээг багасгахыг хичээдэг. Харамсалтай нь бид 100% эко болж чадахгүй байгаа, 100% хүрэхэд бага зэрэг хэцүү байдаг, гэхдээ бид бордоотой чихрийн нишингийн сав, цаасан уут, савлагааны цаасан хамгаалалтын лацтай бөгөөд бүх зүйлийг биологийн орчинд ээлтэй байдлаар хийдэг. Нэг том асуудал нь жижиг бизнес эрхэлдэг хүмүүсийн хувьд еко бүтээгдэхүүнүүд илүү үнэтэй байдаг. Гэхдээ бизнес эрхлэгчид байгал орчноо аврахын тулд бүтээгдэхүүнээ үнэтэй зарж байгаагаа ойлгуулж чадвал худалдан авагчдад ямарч асуудалгүй гэж бодож байна.
Эх сурвалж:
А24 мэдээллийг агентлаг