\Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн хэрэгцээ шаардлагыг үндэслэн Ч:48А чиглэлийн автобусыг шинээр нэмэгджээ.
Шинэ чиглэл автобус нь 2022 онд ашиглалтад орсон бөгөөд шинэ авто замын трассын дагуу буюу “Зүүн салаа-Шинэ зам /хойгуур/-Чингэлтэй дүүрэг -МУБИС” гэсэн чиглэлээр иргэдэд өнөөдрөөс эхлэн үйлчилгээ үзүүлэх юм.