Увс аймагт гал түймэрт 120 толгой бог мал өртжээ. Тодруулбал, Увс аймгийн Сагил сумын Боршоо 2 дугаар баг “Боохойн тохой” гэдэг газар айлын өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 03.02-ны өдрийн 12:40 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 90 км замыг туулан очиход, иргэн Д-ийн 10х15 хэмжээтэй өвөлжөө, 120 толгой бог мал шатаж байсныг тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн ажиллан унтраажээ. Тус гал түймэрт 120 толгой бог мал өртсөн байна.